Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийн шүүх хурал завсарлажээ

Админ
2019/09/10

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал завсарлажээ. Шүүх хурал хаалттай болж байгаа бөгөөд  33 оролцогч, таван шүүгдэгч, хоёр прокурор, 26 өмгөөлөгч оролцож байна. 

 

Шүүгдэгч Э.Аззаяа, Н.Баярсайхан нар нь улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэргээр шалгагдаж байгаа билээ. Тэдэнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон билээ.  Шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүх хурал нь өнөөдөр товлогдсон юм.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна