БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 3-Р ХОРООНЫ ИРГЭН В.АЛТАНСҮХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССТ 5000 ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА

Админ
2020/12/03

Өнөөдөр /2020-12-03/ Баянгол дүүргийн 3-р хорооны иргэн В.Алтансүх дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт 5000 ширхэг амны хаалт гардуулан өглөө. Иргэн В.Алтансүх “Дүүргийн Засаг дарга, онцгой комиссыг удирдан, цар тахалтай тэмцэж буй энэ хүнд хэцүү цаг үед ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгааг иргэд бид харж байна. Тиймээс онцгой дэглэмд ажиллаж буй албан хаагчдын ажлын нөхцөл, хангамжид нэмэр болох үүднээс энэхүү хандивыг санаачилсан” гэлээ.

Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Онцгой нөхцөл байдлын үед иргэний үүргээ ухамсарлан, өөрөөсөө илүүчлэн бусдыг тэтгэх сэтгэл гаргаж, олон нийтэд зөв үлгэрлэл үзүүлж буйд талархал илэрхийлье. Энэхүү хандивын 5000 ширхэг амны хаалтыг дүүргийн нийт 25 хорооны өрхийн эмнэлгүүдэд олгоно” гэж хэллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.155
    2021/05/04

    Iim setgelfei hunii uils butne tanai ger buld eruul enh az jargal husie

    Хариулах