Цэц дахиад л нөлөөнд автаж, хуралдаж чадсангүй

Админ
2021/04/16

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлыг хуралдаан өнөөдөр болж, Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх байсан ч хойшиллоо.

Цэцийн дунд суудлын хуралдаантай холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн  Цэцэд нөлөөлж, өөрийн талд шийдвэр гаргуулах зорилгоор П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын С.Эрдэнэцогт нараар дамжуулан  өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн гадна жагсаал цуглаан зохион байгуулсан. Хөл хориотой  үед эрүүл мэндээ үл хайхран жагсаж, цуглаж байсан хүмүүс Цэцийн дунд суудлын хуралдаан хойшлохыг мэдсэн юм шиг ор сураггүй болсон нь эрхгүй анхаарал татаж байна.

Үүнээс харахад Х.Баттулга Цэцэд нөлөөлөх оролдлого болон, жагсаал цуглааныг зохион байгуулалттайгаар хийсэн нь илт байна.  

Мөн Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан хойшлох болсон шалтгаан нь Ц.Нанзаддорж гишүүн  хуралд оролцохоос татгалзсан. Энэ талаарх мэдээллийг Цэцэд мэдээлэл үүсгэж маргаан үүсгэсэн хүмүүс нь мэдээгүй байхад нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ  Цэцийн шийдвэрийг мэдээлэв. 

Ерөнхийлөгчийн төлөөний хуульч Гүнбилэг тэнд очиж, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөв. Болж буй бүх үйл явдлууд Цэцийн дунд суудлын хуралдаанд Х.Баттулга Ерөнхийлөгч нөлөөлж, энэ талаарх мэдээллийг урьдчилан хэвлэл, мэдээллээр тараасан байж болох юм.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.167
    2021/04/17

    Женкогийн дэвшүүлсэн Нанзаддорж бол төрийн өмчийн хорооны дарга байхдаа л банк хулгайлж байсан хулгайч. Эбий үнэн ярьж.

    Хариулах
  • 192.82.64.190
    2021/04/16

    цэц нь ч бас боловсролын доголдолтой болж таарах нь

    Хариулах
  • 192.82.64.190
    2021/04/16

    боловсролын доголдолтой ерөнхийлөгчийг яагаад дахин сонгох гээд улайраад байгааг ойлгохгүй байна. Өөртэйгөө адил хүмүүсийг дэгээдээд мөнгөөөр хөдөлгөөд байгаа юм шигээ

    Хариулах
  • 139.5.216.75
    2021/04/16

    Өгзөг Одбаяр чинь хууль зөрчөөд байгаа биз дээ. Ац Майцэцэгээ

    Хариулах