"Чингис хаан" одонг энэ жил хоёр хүн хүртэх үү

Админ
2022/11/23

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ пүрэв гарагт тохионо. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.

 Уг өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг  хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ. Өнөөлөр энэхүү шагналын эзэд тодрох юм. 

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар "Чингис хаан" одонг энэ жил хоёр хүнд гардуулахаар болжээ. Тодруулбал, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов гэх мэдээлэл байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.42
    2022/11/23

    Тэр Болдсайхан эмчид өгөөчээ Наад эрдэмтэний чинь хийсэн юм юу байгаан Сүүлийн үед эрдэмтэн нэртэй мануухайнууд мөнгөнд юугаа ч худалдаж байгаа ш дээ Тэр шадаад хүн ч илүү юу энэ улсад хэрэгтэй юу хийж бүтээсэн юм Эсвэл хулгайч нараасаа магнай хулгайч төрийг бүгдийг нь өөртөө ажиллуулж тэр бумтан болсон Элбэг доржоо хулгайч гэдгээр нь шагнал даа Тэгвэл ядаж үнэнд ойрхон сэтгэл амар

    Хариулах
  • 192.82.67.100
    2022/11/23

    Эр зоригтой олон түмний тусын тулд ажиллаж хөдөлмөрлөж гавъяа байгуулсан хүнээ зөв сонгож өгөөрэй.

    Хариулах