Монгол Улсын төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.1-т заасны дагуу 2025 оны төсвийн төслийг боловсруулан, НИТХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр танилцууллаа.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлого, зарлагыг 3 их наяд 226.4 тэрбум төгрөгөөр тооцож, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байхаар, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийсллэд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталжээ.
Мөн авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг одоогийнхоос 5 дахин нэмэгдүүлэхээр тооцож төсвийн төсөлд тусгасан байна. Төсвийн төсөлтэй холбогдуулан аудитын зүгээс дараах зөвлөмжийг Хотын дарга Х.Нямбаатарт өглөө.
Аудитын дүгнэлтэд: НИТХ-ын тогтоол шийдвэр гараагүй байхад нийслэлийн замын сангийн орлого авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг одоогийнхоос 5 дахин нэмэгдүүлэхээр тооцож төсвийн төсөлд тусгасан байна. Мөн төсвийн орлогыг 3,9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зардлыг 16,2 тэрбумаар бууруулах боломж байгааг дурьдлаа.
Иймд Нитх-д төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын төсөлд арга хэмжээг төсөлд тусгаагүй байгаа тул аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлж байх..Мөн төсвийн зардлыг үндэслэлтэй тооцож үр ашигтай төлөвлөх зөвлөмжийг өгөв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Togtool shiidver garahgui gej yuu gesen Ug ve? Hual heleltseed he'd Dahin nemeh esvel nemehgui baih shiidveree gargana biz dee2- ops deesh toonii oron suutsaa tureesluulegchdees huvi hunii orlogiin tatvar avah boloogui l baina uu
Хариулах103.212.116.204
Нийтийн өргөн хэрэглээний автомашины татварыг ямар үндэслэлээр нэмж байгааг тайлбарлах нь зөв байх. Ядарсан ард түмний нуруун дээр татвар торгууль нэмж үүрүүлэх нь ямар хүнд гэдгийг ойлгохгүйгээс ийм шийдвэр гаргадаг байх даа. Усан толгой минь. Үнэхээр цэвдэг хүйтэн могой шиг амьтад юм даа. Замаас болж машин тэрэг эвдрэх осол аваар гарахад. Нэг боолтны..ч тусламж байдаггүй. Зам шиг зам энхэл доголгүй ус цас тогтохгүй замаар сэтгэл тайван жирийж явдаг бол10% нэмсэн яаадаг юм..
Хариулах