ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр байршилд нийт 37 мянган метр.куб суваг татаад байна. Мөн бусад халиа тошин үүссэн байршлуудад ажиллаж байгаа дүүргийн Онцгой комисс болон холбогдох албаныханд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ажиллаж байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийт 80 гаруй өрх халиа тошинд автаж, дуудлага өгсний дагуу тус байршилд ГУББГ-аас шуурхай арга хэмжээ авч, ахин халиа тошин халах эрсдэлгүй болголоо.
Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын Засвар ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодруулахад “Төгөлдрийн гүүр орчмын хэсэгт үерийн барилга байгууламж байхгүй. Шуурхай арга хэмжээ авч 7500 метр.куб суваг татаж, ойр орчмын айл өрхийн аюулгүй байдлыг ханган ажиллаад байна. Мөн автозамын хоёр гүүрэн гарцыг гаргаж, явган замын дөрвөн гүүрийг чөлөөллөө. Бид сүүлийн 48 цаг гурван ээлжээр тасралтгүй ажиллаж, 80 айлын гэртээ орох орц гарцыг чөлөөтэй болголоо. Одоо сувгаас ус халих эрсдэлгүй болсон” гэв.
Мөн булгийн ус ундаргатай газар болон хөрсний ус ихтэй газарт байгаа айл өрхүүдийг газар чөлөөлөлтдөө идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.17
Намын өмнөөс амьдарч байгаа
Хариулах139.5.217.207
Тархи угаалт юм уу нэг төсөл хөтөлбөр хийх болохоор өдөр шөнөгүй бүх мэдээлэлийн хэрэглэсээр дамжуулах юм
Хариулах66.181.179.208
Болиоч ээ. Татварын мөнгөөр энэ айлуудыг эрхлүүлэхээ боль. Дулаан үед нь шаардлага өгч аюулгүй газар нүүлгэ. Албатай юм шиг ийм газар буучихаад, өвөл нь ажил удахаа болиоч. Дулаан цагт нь шаардлага өгөөд нүүхгүй бол нь өвөл нь туслахгүй байх хэрэгтэй.
Хариулах