Хууль зүй, дотоод хэргийн сайд намтартаа “хуульч” гэж тодотгож бичих дуртай. Бас нийгэмд пи ар хийхдээ “Би хуульч учраас...” гэж ирээд сүрхий серьёзный дүр эсгэхдээ гарамгай. Хуульчаараа гайхуулах дуртай Б.Энхбаяр сайд өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэр хурлынх нь үеэр нэг сэтгүүлч “Та намтартаа хуульч гэж бичээд байдаг. Гэтэл хуульч Ү.Амарбат, Б.Гүнбилэг нар таныг хуульч биш гэж мэдэгдсэн. Та лицензээ авсан уу” гэж тодруулахад Хууль зүйн сайд “Би эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч гэх мэт хүмүүс шиг заавал лиценз зөвшөөрөл авах шаардлагагүй” гэсэн утгатай үг унагаж худалч гэдгээ баталж орхилоо. Лиценз авч байж хуульч болдогийг мэдэхгүй монгол үгүй.
Тэр өчигдрийн мэдээлэлдээ хуульч биш гэдгээ нотолсон өчнөөн үг унагасан. Наад зах нь Д.Амарбаясгаланг харлуулах зорилгоор хувь хүний мессэж дэлгэхдээ захидал харилцааны нууц задалчихна лээ. Хуульчид сонсвол шоолж жуумалзмаар нэг кейс нэмж хэлье. Мань эр өчигдөр “Аттитус компани гэрээ байгуулахдаа тодорхой үнийн дүнг нь халааснаас гарах шууд зардал нэртэйгээр гаргасан. Ахиад тодорхой мөнгийг хармааны мөнгө гэж гаргасан байна лээ” гэсэн утгатай өгүүлбэр унагасан юм. Херо Баатарын “Монгол хаан” жүжгийг төсвөөс мөнгө авсныг батлах гэж улайрч байгаа хэрэг л дээ. Тодруулж хэлэхэд энэ жүжигт төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй гэж Соёлын сайд асан Ч.Номин удаа дараа мэдэгдсэн байдаг юм.
За энэ ч яахав, сайдын хуульч биш гэдгээ баталж хуульчдын элэг доог болсон “халааснаас гарах шууд зардал”, “хармааны мөнгө” гэдэг үгс дээр бяцхан тайлбар хэлье. Олон улсын хууль зүйн болон гэрээний практикт түгээмэл хэрэглэгддэг нэг нэр томъёо бий. Тэр нэр томъёог “халаасны зардал” гэдэг. Англиар out-of-pocket expenses гэдэг юм. Бүр тодруулж хэлбэл ажил гүйцэтгэх явцад шууд гаргасан нэмэлт, бодит зардлуудыг халаасны зардал гэж тодотгодгийг мэргэжлийн хуульч бүр мэднэ. Олон улсын гэрээний практикт түгээмэл хэрэглэдгийг нь бас хуульчид бүгдээрээ мэднэ. Хуульчдын хувьд энэ ойлголт сургуулийн сурагчид цагаан толгой үсгээ цөмийг нь мэддэг шиг энгийнээс энгийн мэдлэг л дээ. Гэтэл манай сайд ийм элементарный нэршлийг “Халаасны мөнгө, халаасандаа аваад хийсэн мөнгө, хармааны мөнгө” гэж ойлгосон байгаа юм. Хуульч мэргэжилгүй хүмүүс ингэж ойлгоод гүтгэж дайрсан бол ойлгож болно. “Шууд утгаар нь гөрдөөд ярьчихлаа даа, хөөрхий” гээд уучилж болох кейс. Хуульч мэргэжилтэй гэж өөрийгөө рекламддаг Хууль зүйн сайд нь ийм гэнэн гэх үү, тэнэг гэх үү юм яриад байхаар өмнөөс нь ичээд байж суух газар олдохгүй юм. Хууль зүйн сайдын хуульч биш гэдгийг нотлох хамгийн ичгэвтэр кейсийг танд хүргэлээ. Та ч түүний өмнөөс ичиж жуумалзаж суугаа гэдэгт эргэлзэх юм алга.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.76.3
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM +91424323800802. О? ?оо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM х аягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и? ?эйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Y? ?э: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах45.117.34.122
Товч бас буруу орчуулаад гүйгээ наас... Out of pocket expenses гэдэг бол энэ биш ээ: Олон улсын хууль зүйн болон гэрээний практикт түгээмэл хэрэглэгддэг нэг нэр томъёо бий. Тэр нэр томъёог “халаасны зардал” гэдэг. Англиар out-of-pocket expenses гэдэг юм. Бүр тодруулж хэлбэл ажил гүйцэтгэх явцад шууд гаргасан нэмэлт, бодит зардлуудыг халаасны зардал гэж тодотгодгийг мэргэжлийн хуульч бүр мэднэ. Би тайлбарлах гэснээ залхуу хүрлээ. Та хэд олж уншаад энийгээ засаарай. Сайд майд хэлсэн барьсан хамаагүй. Та хэд сэтгүүлчид бол зөв утгаа оруулах үүрэгтэй шүү.
Хариулах103.212.116.239
Энд орчуулгын үгээр хөөцөлдөх хэрэггүй. Утга нь яг ижил! Олон улсын практикт хэрэглэдэг "солгой" гарын мөнгө. Үүний зарцуулалт, тайланг ямар ч байдлаар гаргаж болно!
Хариулах