Н.Учрал: 21 аймаг, 330 сум, улс эх орныхоо өнцөг булан бүрд байгаа намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, эргэх холбоотой ажиллана

Сэтгүүлч
2 цаг 46 минутын өмнө

Монгол Ардын намын даргаар Н.Учрал сонгогдлоо. Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын эхний өдрийн хуралдаан намын даргыг сонгосноор өндөрлөв. Нийт 2086 төлөөлөгч саналаа өгснөөс хүчинтэй 2079 санал, хүчингүй долоон санал гарсан байна. Нэр дэвшигч Н.Учрал 1974 санал буюу 94.95 хувийн санал авч ялалт байгууллаа. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, 

Унаж босож, уруудаж өгсөж, саад бэрхшээл дунд туучсаар ирсэн надад Агуу түүхтэй Ардын намыг удирдах хувь ерөөл тохиолоо.

Эрхэм хүндэт журмын нөхдөө,

Эх орныхоо өнцөг булан бүрд зүтгэн ажиллаж буй намын гишүүд, итгэл хүлээлгэн дэмжсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

23 насандаа намд элсэж, анхан шатны нэгжээс эхлэн шударга зарчмаа алдалгүй, үнэт зүйлд үнэнч зүтгэсээр 16 жилийн дараа Ардын намын даргын хариуцлагыг үүрэх эрхэм үүрэг надад ирлээ.

Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувь заяа бидэнд илүү ухаалаг, илүү эвтэй, илүү хариуцлагатай байхыг шаардаж байна.

Ардын нам гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмэнтэйгээ ойр ажилласан цаг бүрд
бид ялдаг. Монгол хөгждөг.

Цаашид энэ буухиаг тасалдалгүй үргэлжлүүлж,
дэвшүүлсэн зорилт, танилцуулсан "Гишүүн төвтэй E4" стратегиа бодитоор хэрэгжүүлж,
хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа хариуцлагатай байх зарчмыг би тууштай баримтална.

21 аймаг, 330 сум, улс эх орныхоо өнцөг булан бүрд байгаа намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, эргэх холбоотой ажиллана.

Эх орныхоо улсын хөгжлийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно.

Ард түмний итгэл сулран ганхаж буй энэ цаг үед Ардын нам ардынхаа зүрхэнд, түмнийхээ сэтгэлд дахин очиж, итгэлийг сэргээнэ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.76.3
    2025/11/20

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM +91424323800802. О? ?оо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM х аягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и? ?эйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Y? ?э: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Хариулах
  • 202.126.88.200
    2025/11/16

    Хүүкээс л ангид бай

    Хариулах
    • 66.181.183.94
      2025/11/16

      энэ бүр дээрээс тодорхой байсан, "аав" нь нөхдүүдийг зодолдуулж байгаад "хүүхдээ" болгох зорилготой байв, манайхан энэ гэнэндээ