Э.Баясгалан: 2 тэрбум гаруй долларыг мөнгөн шилжүүлэлт хийх нэрийдлээр авдаг санхүүгийн луйвар хийж байна шүү дээ

Сэтгүүлч
2025/12/10

ОТ ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан: Би санхүүгийн мэргэжилтэй төдийгүй АНУ-д санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан хүн. Б.Дуламсүрэн та шинжээч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байна. Яагаад Рио Тинто бага хүүтэй зээл авчихаад ОТ төсөлд өндөр хүүтэй шахаж байгааг яагаад харьцуулж болдоггүй юм бэ? 6 тэрбум ам.долларын зээл авчихаад 19 тэрбумыг нэмж хүүнд төлөхөөр байгааг зээлийн мөлжлөг гэхээс өөр юу гэх юм. 

ОТ ТУЗ-ийн гишүүн байсны хувьд мэдээлэлтэй танилцаж байсан. Рио Тинто менежментийн төлбөр гэж 1.2 тэрбум доллар, түүгээр зогсохгүй зээлийн баталгаа гаргасан гэж 500 сая ам.доллар, гэрээт үйлчилгээний төлбөр гэж 350 сая доллар авсан ш дээ. Тэгэхээр П.Ганзориг гишүүний хэлсэн шиг нийтдээ 2 тэрбум гаруй долларыг мөнгөн шилжүүлэлт хийх нэрийдлээр авдаг санхүүгийн луйвар хийж байна шүү дээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.150
    2025/12/10

    Оюу толгой төслийн нэрээр бага хүүтэй мөнгө авчихаад оюу толгой төсөлд өндөр хүүтэй өгнө гэдэг чинь дэндүү дээрэлхэж шулж бна.

    Хариулах