2025.12.12-нд буюу өнөөдөр: “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл) болно.
Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа юм.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа,
Хянан шалгах түр хороо “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын талаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Та бүхэн цагийн дараа эхлэх “Оюутолгойн сонсгол”-ыг чих тавин сонсож, санал сэтгэгдлээ хуваалцаарай гэж хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.34
Банайрамдал гишүүнд баярллаа. Хурлыг маш зөв шударга удиран зохион байгууллаа. Түр хорооны сонсголд хүрэлцэн ирсэн хүмүүстэй ойлгомжтой товч тодорхой харьцаж байлаа. Мундаг байсан шүү.
Хариулах66.181.185.202
Баялагаа өгөөд өрөнд ордог хамтын гэрээ байгуулжээ
Хариулах