2025.12.12 “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл)" болж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: "С.Баяр та яагаад аравдугаар сарын 28-нд ажлаа өгчихсөн юм бэ. Гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл байдлыг дуусгачхаад өгнө гэж бодоогүй юу". Мөнхсүх захирлаас асууя. Рио Тинто бол ногдол ашиг өгдгөөрөө алдартай. Гэтэл "Оюутолгой" яагаад өгөхгүй байгаа юм бэ. Танай хөрөнгө оруулагч нар чинь хүлээн зөвшөөрч байгаа юм бэ. Өнгөрсөн хугацаанд хэдэн төгрөгийн борлуулалтын орлого олсон. Энэ мөнгөний хэдэн хувь нь монголд орж ирсэн бэ? гэлээ.
Ерөнхий сайд асан С.Баяр: “Гэнэтийн ашгийг татвар 68 хувь шүү дээ. Ийм татвар тавьдаг нөхцөлд ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Үргээдэг. Ийм хууль байсан юм. Тухайн үед би эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн. 2009 оны хавраас хойш Ерөнхий сайдын ажлыг эмнэлгээс хийсэн. ЗГ-ын нэг ч хурлыг таслаагүй. Элэг солиулах асуудал тулсан байсан. Дуслын аппраттай сууж байдгийг мэднэ, манай хүмүүс. Шүд зуугаад гэрээгээ дуусгахсан гэж бодсон. Ерөнхий сайдын ажлаас татгалздаг хэн байхав. Үр дүнгээ ч харахыг хүссэн" гэв.
“Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: "Рио Тинто" компани жилд дунджаар 60-70 тэрбум ам.долларын орлого олдог, 80-85 хувь нь төмрийн хүдрийн бизнес рүү гаргадаг. 15-16 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалыг жилд гаргадаг. Энэ мөнгөний 40 хувь нь ногдол ашиг болж хувьцаа эзэмшигчдэд тараагддаг. Хувьцаа эзэмшигчдэд тараагддаг мөнгөнөөс Оюутолгой компанид хөрөнгө оруулалт болж ордог гэж хэлж болно. 2010-2024 оны хооронд нийт 32 тэрбум ам.долларын 17.5 тэрбум ам.доллар нь уурхайн бүтээн байгуулалтад шингэсэн" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна