Өнгөрсөн хоногт буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1967 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, зөрчлийн шинжтэй 742, гэмт хэргийн шинжтэй 97 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн долоон хэргийг Цагдаагийн байгууллагаас нөхөн илрүүлжээ. Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ихсэх төлөвтэй байгаа аж. Иймд иргэдийг согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг уриаллаа.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна