Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлж, хуралдаанаар Цэргийн албыг дүйцүүлэн хаах мөнгө дүнгийн хэмжээг шинээр тогтоох, Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилын жагсаалт зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Түүнчлэн Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтын талаар, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар, Улаанбаатар хот орчмын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх төслийн тооцоо судалгааны талаар сонсох товтой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна