Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэ бямба гарагт МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцана. Та Ерөнхий сайдаас асуух асуултаа доорх гурван шугамын аль нэгээр өгч болно.
????И-Монголиа
????D-gov.mn сайт,
????"11-11" төв
И-Монголиа болон D-GOV.MN сайтад нэвтрэхэд "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас асуух асуулт, саналаа ирүүлнэ үү" гэж гарч ирнэ. Та асуулт, саналаа бичиж, холбоо барих дугаараа оруулан санал илгээх товчийг дарна. Мөн Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд утсаар өгч болох юм.
"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага 2026.01.17 буюу энэ бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжилнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.202
ЗАРИМ яамны гаргасан шийдвэр тодорхой бус байдаг. Өнгөрсөн оны 10 сард ЭХЯамны сайд Чойжилсүрэн айл өрхүүдийн 21 цагаас 6 цаг хүртэлх цахилгааны хэрэглээг бүрэн хөнгөлж байна гэсэн. ИРГЭД итгэсэн. 6 цагаас 9 цагийн хэрэглээг ойролцоогоор тооцож 20 оод хувь л хөнгөлсөн. ИРГЭД гомдол гаргасан. Он гараад 6 цагаас 9 цагийн хоорондох хэрэглээг бүрэн хөнгөлөх дараагийн тогтоол гарлаа. ИТГЭХЭД хэцүү. БҮРЭН хөнгөлсөн үү? Аягүй бол бас нэг томъёо гаргаад хөнгөлсөн дүр эсгэж байгаа даа.
Хариулах