НЭМҮТ: Угаарын хийн хордлогод 119 хүн өртжээ

Сэтгүүлч
2026/01/16

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийн хордлогын улмаас 119 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 19, Чингэлтэй дүүрэгт 36, Хан-Уул дүүрэгт 16, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 24, Сүхбаатар дүүрэгт 7 бүртгэгдсэн бол Налайх дүүрэгт нэг тохиолдол бүртгэгджээ. 

Харин орон нутгийн хувьд Баян-Өлгий, Төв аймгийн хэмжээнд 9 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байгаа юм. Угаарын хийд хордсон иргэдийг биеийн байдлаар авч үзвэл, насанд хүрэгчид 50 хувь, 0-17 насны хүүхдүүд үлдсэн хувийг нь эзэлж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна