БНСУ-ын “BYUCKSAN ENGINEERING”-гийн дуулианд монгол инженер хэлмэгдэж байна!

Сэтгүүлч
2026/01/20

Авлигатай тэмцэх газар Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНСУ-ын “Эксим” банкны 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж, Архангай, Баянхонгор, ГовьАлтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймагт Дулааны станц барих төсөлд зөвлөхүйлчилгээ үзүүлж байсан “Грийн энержи” ХХК-ийн гэрээг хууль зөрчиж, сунгасан, ингэхдээ үндэслэлгүйгээр 2.6 саяам.доллар нэмсэн хэмээн буруутгаж цагдан хориод буй.

Тэгвэл энэ хэрэгт Монгол Улсын зөвлөх инженерП.Товуудоржийг “Сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллажбайсан”, “Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Грийн энержиинтернэйшнл” ХХК-тай “хамаарал бүхий” гэж буруутгаж хамтхорьсон бөгөөд үүнтэй зэрэгцэн “Грийн энержи инжин” ХХК-ийг үйл ажиллагааны түүх, боловсон хүчний нөөцгүй “цүнхнийкомпани” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсаннь эргэлзээ төрүүлж байна.  

Эргэлзээтэй байж мэдэх доорх үндэслэлүүд гарч ирж байна.

Нэгдүгээрт, Н.Тавинбэхийг “Грийн энержи интернэйшнл” ХХК-ийн зөвлөх үйлчилгээний гэрээг сунгахдаа үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллар нэмсэн гэсэн. Гэвч эхний гэрээ нь 20219.07.30-2022.07.31 хүртэл гурван жилээр байгуулагдсан бол сунгалтынхугацаа нь 2022.07.31-2026.02.28 буюу гурван жил долоон сарбайгаа нь дээрх мэдээлэлтэй нийцэхгүй байна. 

Өөрөөр хэлбэл, хугацаа нь гэрээний үнэ өсөх үндэслэл мөнбөгөөд эхний гэрээний нийт төлбөр 9 сая ам.доллар, нэг жилдойролцоогоор гурван сая ам.доллар байсан. Анх 148.7 саяам.доллар байсан төслийн санхүүжилт өнгөрсөн хугацаанд 300 сая ам.доллар руу дөхөж очсон буюу бараг хоёр дахиннэмэгдчихээд байгаатай харьцуулахад АТГ-ын Н.Тавинбэхболон “Грийн энержи интернэйшнл” ХХК-д тулгаж буйбуруутгал эргэлзээтэй юм.

Хоёрдугаарт, П.Товуудоржийг “Грийн энержи интернэйшнл”-тэй “Хамаарал бүхий” гэж үзэн хорьсон. Өөрөөр хэлбэл, П.Товуудоржийн хорьсон нь гагц “Грийн энержи интернэйшнл” ХХК-тай хамаарал бүхий” гэсэн сэжиг бөгөөд компанийн зүгээсасуудалгүй нь тогтоогдвол хэрэгт хамааралгүй гэсэн үг. Эндээс“Грийн энержи интернэйшнл” ХХК нь төсөлд ямар үүрэгтэйоролцож, ямар үр дүн гаргасан бэ гэдэг асуулт зүй ёсоортавигдана.

“Грийн энержи интернэйшнл” ХХК 150 сая долларын зээлүр дүнгүй зарцуулагдахаас сэргийлжээ

10 аймагт ДС барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ынBYUCKSAN ENGINEERING CO LTD шалгарч 2022 оныесдүгээр сарын 22-нд төслийн барилга угсралтын ажил албанёсоор эхэлсэн байдаг. ”Грийн Энержи Интэрнейшнл” ХХК-ийнхувьд “Талбайн барилга угсралтын техникийн хяналт” хийхүүрэгтэй бөгөөд энэ хүрээнд нийт 65 томоохон зөрчил, бусад 48 зөрчил илрүүлжээ.

Тухайлбал:

Гүйцтэгэгч тал шинээр баригдах дулааны станцуудын янданг 45 метр өндөртэй барих гэж байсныг төлөвлөгөөнд тусгагдсаныдагуу 60-80 м өндөртэй төмөр бетон хийцтэй байх шаардлагыгтавьж ажилласан.  

Тус төслийн чухал зорилтуудын нэг нь аймгуудын агаарынбохирдлыг бууруулах явдал байсан бөгөөд , хэрэв зөвшөөрсөнбол Монгол улсын авсан 150 сая долларын зээл үр дүнгүйзарцуулагдах нөхцөл бүрдэх байжээ.  

Том төслүүд зөвлөх үйлчилгээг яагаад авдаг вэ гэвэл төслийн үрашгийг нэмэгдүүлэх гэж авдаг. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчкомпанийн үзүүлсэн үйлчилгээний дунд хэмнэгдсэн хөрөнгө, уртассан ашиглалтын хугацаа зэрэг нь тухайн ажлын үр дүнболж явдаг учиртай.

“Грийн энержи инженеринг” үнэхээр л цүнхний, боловсонхүчингүй компани байсан бол хэрэгжүүлэгч талаас тавьсаншаардлагуудыг хүлээж аваад л явах байсан. Тэгсэн бол иймасуудал үүсэхгүй, харин төсөл хэрэгжсэний дараа монголчуудУлаанбаатарын утаа биш, 10 аймгийн утаа ярьж, жил бүр олонсая ам.долларын хохирол амсах байв.

Түүнчлэн, Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий, Өвөрхангай, Төваймгийн төслийн ажлыг шалгаж, гадна дулааны шугам хоолойтендерийн шаардлага хангаагүй байсныг илрүүлж, солихшаардлага тавьсан. Дулааны станцын ган хоолой нь насжилтөндөртэй зэврэлт багатай (Q345B стандарт) байх ёстой бөгөөдстандарт бус зэврэлт ихтэй насжилт богино, хямд өртөгтэй(Q235) ган хоолой нийлүүлсэнийг ашиглахгүй байх саналыгталуудын зөвшилцөх хурал дээр удаа дараа илэрхийлж байсаннь хурлын тэмдэглэлээр нотлогддог.  

Тус компани нэ тухай албан бичгийг төслийн зөвлөх толгойкомпаны албан тоотоор хүргүүлсэн. ”Грийн ЭнержиИнтэрнейшнл” ХХК нь арван аймгийн дулааны станцынтөслийн явцыг хянахдаа Монгол Улсын татвар төлөгчдийнмөнгөөр эргэн төлөгдөх өндөр дүнтэй зээлийг үр ашигтайзарцуулах үүднээс мэргэжлийн ёс зүйгээ баримтлан ажилласангэж үзэх үндэстэй.

Харин энэ компанитай холбоотой хэмээн цагдан хоригдоод буйД.Товуудоржийн тухайд, эрчим хүчний аюулгүй байдал сэдвээрдокторын зэрэг хамгаалсан, техникийн ухааны доктор цолтой, Монгол Улсын зөвлөх инженер, салбарын эксперт нэгэн бөгөөд10 аймгийн төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан2019 онд төрийн албанд ажиллаж байгаагүй аж. Топдруулбал, 2016 оноос хойш төрд ажилаагүй байж байгаад сүүлд ЭХ-ийсайд Н.Тавинбэхийн зөвлөх, 2023 онд ЭХЗХ-д зохицуулагчааражиллажээ.

Эцэст нь хэлэхэд, энэ төслийг гардан хэрэгжүүлж байсан, үрдүнг хариуцаж, хариуцлагыг хүлээх учиртай БНСУ-ын“BYUCKSAN ENGINEERING” CO LTD дампуурсан. Ингэснээршинэ гүйцэтгэгч шалгаруулж, төслийн өртөг ч төдийхэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг төсөл хэрэгжих аймгуудын Засагдаргаас өгсүүлээд салбарын мэргэжилтнүүд хэлж буй.

Тодруулбал, 10 аймагт ДС барих төсөл эхлээд 148.7 саяам.долларын санхүүжилтээр хэрэгжих байсан ч өдгөө 298 саяам.доллар оруулчихаад буй. Гүйцэтгэгч нь дампуурснаар  өртөгбүр ч өсөх болсон. Гэтэл бид Монгол талаас хяналт хэрэгжүүлжажилласан ганц зөвлөх компаниу хууль шүүхээр дарамталж, өөр хоорондоо хэрэлдэж сууна.

Энэ солонгосчууд ч гэлтгүй, ер нь гадныхан бүтээн байгуулалтнэрээр Монголд хөнгөлөлтэй зээл өгдөг. Тэрийгээ өөрийнорныхоо компанаар гүйцэтгүүлээд тэр нь мөнгөө авааддампуураад алга болдог, хэдэн монгол хоорондоо хэрэлдээдшүүх энэ тэр болоод үлддэг нь зөв үү. Өөр олон ийм кэйсбайна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.50
    2026/01/23

    ene ugaasaa avilagch, salbartaa aldartai avilagch bugd medne

    Хариулах
  • 59.153.115.60
    2026/01/21

    Yund n helmegddeg yum zuvluh company gdg chin ter truba hooloigoo chanariig n harj uzeh uuregtei shte ygd ene hunii company avch bgn ter chin uuruu gemt hereg shte

    Хариулах
  • 66.181.184.176
    2026/01/20

    2018 оноос сайдын зөвлөх болсон.

    Хариулах