Монгол Улсын Шадар сайд Хассуурийн Ганхуягийн “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн сар шинийн мэндчилгээ

Сэтгүүлч
2026/02/17

 МЭНДЧИЛГЭЭ 

Монгол түмэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Урин хаврын өнгийг угтан золгодог энэ баярт мөчид айл өрх бүрд аз жаргал, амар амгалан оршиж, ахмад буурлууд минь энх тунх, жаргал дүүрэн сайхан шинэлэх болтугай. 

Гал Морин жилийн хийморь, сүр хүч Монгол түмний минь үйлсийг ивээж, улс орны хөгжил дэвшлийг улам бадраан, хүн бүрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, өрх гэр бүл амгалан жаргалтай сайхан жил болохыг ерөөе.

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Улсын онцгой комисс, Онцгой Байдлын Ерөнхий газар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, Стандарт, хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори зэрэг байгууллагууд иргэд та бүхнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгааг онцлон тэмдэглэж байна.

Монгол төрийн сүлд түмэн олноо мөнхөд ивээж, улс орон минь үргэлжид хөгжин дэвжих болтугай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Хүндэтгэсэн... 
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Монгол Улсын Шадар сайд Хассуурийн ГАНХУЯГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна