Дэлхийн 51 улсад үйл ажиллагаа явуулдаг, “POSCO international” корпорацтай “Эрдэнэс Монгол нэгдэл харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.

Жилд 20 сая орчим тонн ган бүтээгдэхүүн борлуудаг, дэлхийн гангийн үйлдвэрлэлийн аварга том компаниудын нэг “POSCO” групптэй хамтын ажиллагаа эхлүүлснээр аж үйлдвэрийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт татах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинэ технологи нэвтрүүлэх зэрэгт түлхэц өгсөн бодит алхам болох юм.   “Эрдэнэс Монгол” нэгдэл хагас жилийн хугацаанд хамтын ажиллагааны санал, санаачилга гаргаж ажилласны үр дүнд олон улсын томоохон хөрөнгө оруулагч манай улсын хаалгыг татах гэж буй нь энэ.