Жүдогийн шигшээ багийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өглөө

Админ
2019/09/12

Монголын жүдочид энэ жил ДАШТ-д бүтэн багаараа явсан ч ганц хүрэл медаль хүртсэн. Өөрөөр хэлбэл жүдочдын амжилт өмнөх жилүүдийнхээс буурсан. Иргэд ч энэ багаараа олимпийн наадамд оролцвол амжилт нэхэхэд хэцүү байх нь хэмээн шүүмжилж эхэлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлага хүлээн, ажлаа өгөхийг хүсчээ. Үүний дагуу Монголын жүдо бөхийн дасгалжуулагчид уучлал хүсч, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн байна. Энэ талаар Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням "2019 оны ДАШТ-ээс манай тамирчид ард түмний хүсэн хүлээсэн алтан медалийг авч чадаагүй. Хүрэл медаль авсан. Тиймээс шигшээ багийн нийт багш, дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгч, ард түмнээсээ уучлал хүсч байна" гэжээ. 

 

Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар Одвогийн Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна