Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдын баг бүрдлээ

Админ
2019/09/20

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарыг томилсон билээ. Тэрбээр энэ долоо хоног ажлаа албан ёсоор хүлээж авсан. Х.Болдбаатар жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон тул багаа өөрөө бүрдүүлэх учиртай. Ахлах дасгалжуулагч Халиуны Болдбаатар багаа бүрдүүлжээ. Түүний багт Алдар спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва нэгджээ. Х.Болдбаатар, П.Нямлхагва хоёр бол техникээрээ Монголын жүдогийн бүх цаг үеийн урдаа барих мастерууд юм. Мөн нэгэн цаг үеийн шилдгүүд болох Чимэд-ёндонгийн Болдбаатар, Хонконг улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Мөнхбаатарын Бундмаа, Батцэцэгийн Батгэрэл нар эргэж ирэхээр болжээ. Тэд гэрээгээ цуцлаад Шигшээ багтаа нэгдэхээр болсон байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна