Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийжээ

Админ
Өчигдөр 18 цаг 02 минут

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс “НВЦ” компанид шалгалт явуулж, ерөнхий захирал Ц.Баатарбилэгийг өнгөрсөн баасан гарагт саатуулсан. “НВЦ” компани нь Хөгжлийн банкны хөрөнгөөс санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн эсэхийг АТГ-аас шалгаж буй. Тодруулбал түүнийг 2017 онд Хөгжлийн банкны захирлуудад авлига өгч, 21 сая ам.долларын зээлийг гаргуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх. Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын өрөөнд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл манайд ирлээ. Энэ талаар АТГ-аас лавлахад "Өрөөнд нь нэгжлэг хийсэн нь үнэн" гэлээ. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.    
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна