Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 хувьд цастай байна. Тодруулбал, 

  • Баян-Өлгий аймгийн: Сагсайн өмнөд, Булган 
  • Увс аймгийн: Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан 
  • Ховд аймгийн: Үенч, Алтай
  • Завхан аймгийн: Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат 
  • Говь-Алтай аймгийн: Тонхил
  • Хөвсгөл аймгийн: Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур
  • Сэлэнгэ аймгийн: Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Хүдэр, Зүүнбүрэн, Сүхбаатар, Жавхлант 
  • Дархан-Уул аймгийн: Орхон, Дарханд 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.31 г/см3 нягттай байна. 

Харин Увс (Сагил, Түргэн, Тариалан, Давст, Тэс, Зүүнхангай, Өндөрхангайн хойд), Ховд (Булган), Завхан (Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон), Хөвсгөл (Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ), Булган (Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Сайхан, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур), Сэлэнгэ(Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол), Дархан-Уул (Шарынгол, Хонгор), Төв (Лүн, Заамар, Угтаалцайдам, Цээл, Жаргалант, Борнуур, Эрдэнэ, Мөнгөнморьт), Өвөрхангай (Сант), Хэнтий (Баян-Адрага), Дорнод (Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан)-д 11-20 см зузаан, 0.08-0.41 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.1-0.35 г/см3 нягттай байгаа юм. 

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, СэлэнгийнЕрөө, Орхонтуул, Хүдэрт 31-38 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар бууржээ. 

Засгийн Газрын 286 Дугаар Тогтоолын Дагуу Цасны Зузаан, Нягт Болон Агаарын Температурын Олон Жилийн Дундажтай Харьцуулсан Мэдээлэлд Үндэслэн Зудын Байдлыг Үнэлэхэд: 

Баян-Өлгийн Сагсай, Увсын Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Сонгино, Цэцэн-Уул, Тэс, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Өвөрхангайн Сант, Гучин-Ус, Баянгол, Төгрөг, Өлзийт, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хушаат, Цагааннуур, Орхон, Сайхан, Сант, Жавхлант, Хүдэр, Дархан-Уулын Орхон, Дархан, Хонгор, Шарынгол, Төвийн Заамар, Дорнодын Дашбалбар, Сэргэлэн сумдын (11 аймаг 43 сум) нутгаар цагаан зудтай.

Баян-Өлгийн Булган, Увсын Давст, Зүүнхангай, Завханы Алдархаан, Түдэвтэй, Тэлмэн, Сантмаргац, Цагаанхайрхан, Их-Уул, Отгон, Тосонцэнгэл, Баянхайрхан, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Галуут, Заг, БулганыХишиг-Өндөр, Булган, Баяннуур, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, СэлэнгийнБаруунбүрэн, Зүүнбүрэн, Мандал, Түшиг, Алтанбулаг, Шаамар, Баянгол, Сүхбаатар, ТөвийнУгтаалцайдам, Алтанбулаг, Өндөрширээт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Өндөрхаан, Норовлин, Өлзийт, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баянмөнх, Дорнодын Чулуунхороот, Чойбалсан, Цагаан-Овоо, Халхгол, Гурванзагал сумдын (13 аймаг 47 сум) нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Цаг Агаарын Нөхцөлийн Онцлогийг Дурдвал, 
  • Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн, говийн болон зүүн аймгуудын нутгаар дунджаас 1.1...8.9 градус дулаан, баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр -1.1...-2.8 градус хүйтэн бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим ба түүнээс бага орсон байна.
  • Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-28 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Баянговь, Баянцагаанд 29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
  • Цасны болон хүйтрэлтийн улмаас малын бэлчээрлэлт Увсын Цагаанхайрхан, Хяргас, Түргэн, Ховд, Өвөрхангайн Баянгол, Зүүнбаян-Улаан, Сант, Дундговийн Эрдэнэдалай, Хөвсгөлийн Цагааннуур сумдын нутгаар 9-10 хоногоор хүндэрсэн бол Сэлэнгийн Цагааннуур, Баруунбүрэн, Ерөө, Орхонтуул, Баянгол, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Адаацаг сумдын нутгаар 4-10 хоногоор саатсан байна.
  • МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх зэрэг ажлууд хийгдэж байна.