2026 онд Багануур дүүргийн бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд орон нутгийн болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хамтарсан санхүүжилтээр нийт 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Багануур дүүргийн Засаг дарга нар “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ” байгуулсан байна.

Зээлийн хүсэлтийг холбогдох журмын дагуу 2026 оны есдүгээр сарын 2-ноос аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд цахимаар хүлээн авчээ. Энэ хугацаанд нийт 11 аж ахуйн нэгж зээлийн хүсэлтээ баталгаажуулж, төслөө ирүүлжээ.

Үүнээс таван аж ахуйн нэгж баримт бичгийн иж бүрдлийн үнэлгээ буюу эхний шатны шалгаруулалтад тэнцжээ. Улмаар эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төслийн нарийвчилсан үнэлгээг энэ сарын 19-ний өдөр хийсэн байна.

Нарийвчилсан үнэлгээний шатанд төслүүдийн бодит хэрэгжилт, үйл ажиллагааны нөхцөл байдлыг онооны системээр үнэлж, дараагийн шатны шалгаруулалтад шилжүүлэх аж.


May be an image of coconut macaroon and textMay be an image of coffee cup and textMay be an image of rye bread and baguetteMay be an image of rye bread and baguetteNo photo description available.

https://www.facebook.com/SMEs.agency?__cft__[0]=AZgz1lsmnxKe5C4Ev1yCaefFtsrS6K51BGpHS31IZrcnw1EmkRcOqyK3qV08Nvso4xOSMEK-_FBnuCL2GUkR_8qsPgPOJ1U7GLbj6TovkNkmGiwz9PcQhlwYm8f8Yvxp9VdFotrZvE2zbF9pW42PCKujJTJ_wW9o&__tn__=-]K-R