АТГ-аас 2024 онд нийтийн албаны 263 албан тушаалтны ХАСХОМ-ыг хянан шалгасан ба эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 25 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байв.

Энэ дунд  улсын 1-р төв эмнэлэгийн орлогч захирлаар ажиллаж байсан  Б.Түвшинтөр гэх хурган дарга хамаарал бүхий этгээдийн нэр дээр амины орон сууц 1, хамтран амьдрагчийн нэр дээр амины орон сууц 1, орон сууц 3, өндөр үнэлгээтэй автомашин 2-ыг өмчилсөн ба эх үүсвэр нь хууль ёсны орлогоос илт давсан дүнтэй байсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байлаа.

Гэтэл энэ нөхөр тэр цагаас хойш хуга дээшилж ёстой л гэрлийн хурдаар хэд хэдэн төрийн том албан тушаалууд дээр томилогдоод амжжээ. Тухайлбал цагаан халаадатнаас бүр диломат албанд очиж дур зоргоороо мэргэжлээ сольдог нэгэн болжээ.

Тэрээр "Хөх хот"-ын дэд консулаар энэ оны 8 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Уг хэрэг өнөөдөр ч эцэслэн шийдэгдээгүй байхад түүнийг дипломат онцгой албан тушаалаар томилох нь Монгол төрийн эмгэнэл гэлтэй. Албан тушаалын хэргээр төрөөс хөрөнгөжсөн хурган дарга нарыг энэ мэт консулын албан тушаалаар шагнасаар байх уу!

Б.Түвшинтөр нь бүр болоогүй. Миат ТӨХК-ын худалдан авалтын даргаар 2024-2025 оны хооронд ажиллаж байсан сүүхэйтэй нэгэн. Тэрээр эмчийн халааднаас , агаарын тээврийн салбар луу,агаарын тээврийн салбараас , дипломат алба руу гээд ёстой дунд чөмгөөрөө дураараа албан тушаал сольж  төрийн өмчит компаниудаар сэлгэж явдаг нэгэн байна.

Түүний гэр бүлийн хүнийг ч Миат ТӨХК-д 2023 оноос өмнө ажиллаж байсан гэгддэг. Тэгэхээр энэ хүн улс төрийн том ар тал татаастай байж гэмээн ингэж үсрэнгүй албан тушаалууд дээр очдог болж таарч байна.

Зарим эх сурвалжаас Б.Түвшинтөр нь Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы ойрын хүн. Түүний сонгуулийн ажилд ажиллаж байсан гэгдэх тамхины цэгийн хов бий. Энэ мэт төрөөс төрсөн үндэслэлгүй хөрөнгөжсэн этгүүдүүд зангиагаа зүүгээд АТГ-ын үүдийг сахих ёстой байхад харин ч бүр шагнагдаж Монгол улсын нэр нүүр болсон дипломат албанд дэд даргаар томилогдоод явж байдаг нь Монгол төрийн эмгэнэл. Түүнд дипломат албыг хаших боловсрол байна уу! Наанадаж хууль хяналтын байгууллагын хараанд байсан хүн ямар сиймхийгээр ингэж албан тушаалын алтан боломжыг атгаад байна.

Мөн саяхан хэвлэл мэдээллээр УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, баривчиллаа. Нэр бүхий 5 албан тушаалтанг АТГ-т шалгаж байгаа мэдээлэл түгсэн. Гэтэл П.Анхтуяа нь одоо болтол УНТЭ-ийн орлогч захирлаар ажиллаж байгаа бөгөөд АТГ-т шалгагдаж байхдаа давтан хэрэг үйлдэж 150 сая төгрөгийн хэрэгт холбогдсон байдаг. Энэ хэрэгт ч нөгөө л Б.Түвшинтөр холбогдож тус эмнэлэгийн 2 давхарт ажилладаг цайны газрыг өөрийн хамаарал бүхий компаниар түрээсэлдэг. Түрээсээ тухайн улсын эмнэлэгийн дансанд хийдэггүй гэдэг нь аудитын байгууллагын шалгалтаар ороод илэрчээ.

Тиймээс энэ мэт хурган дарга нарыг хэзээ төрөөр тоглуулах аа болих вэ!