УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудсан дээрээ “Бодь”-ийн төмөр замын гэрээтэй холбоотой сонсголоо хий, эсвэл боль хэмээн Н.Номтойбаярт хандан хэлсэн.
Н.Номтойбаяр энэ асуудалд тайлбар хийлээ. Тэрээр би Л.Оюун-Эрдэнийн шүүмжлэлтэй пост хийсэн байна лээ. Ийм л юм байгаа юм. Үүх түүхийг 2006 оноос эхэлж судлах ёстой юм. 2018 оноос хойш би энэ асуудлыг анхаарч эхэлсэн. Анхны ТЭЗҮ боловсруулалтаар тухайн үед 655 сая долларын ТЭЗҮ боловсруулж байсан /тоо нь зөрж магадгүй шүү/ хэмээв. Гэтэл тэр дороо хэдхэн сарын дотор 1 тэрбум 68 сая доллар болсон. Яагаад энэ төмөр замын бүтээн байгуулалтын төсөв нь өсөв? Тэр үеийн нахцөл болон яриа хэлэлцлүүдийг тэндээс эхэлж хөөх ёстой. Үүний дараа буюу 6 жилийн дараа Бодь гэж компани төрийн нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулаад явсан. Нотлох баримт барьж ярихгүй бол улстөрийн болон хувийн хэвшлийн нэр хүнд сэвтэх учир би болгоомжтой ярьж байгаа шүү, ойлгоорой. Яагаад заавал нууцлах шаардлага үүссэн гэдэг сонин. Тэр үеийн ерөнхийлөгч Х.Баттулга нууцлах ёстой гэсэн инээдтэй юм яриад байсан. Үүний цаана юу нууцлах гээд байгаа юм. Батлан хамгаалахтай холбоотой асуудал ч биш дэд бүтцийн л ажил байхад яагаад нууцалсан юм гэдэг нь инээдтэй. Иймээс хөндлөнгийн хэн нэгний үг, эрх ашгийг хамгаалахгүйгээр ажиллах хүмүүсээр гарын үсгээ бүрдүүлээд түр хороо байгуулах нь чухал. Тэрийг би нууж хаагаад явах юм байхгүй. Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа шиг ширээн доороо нуусан юм байхгүй. Д.Пүрэвдаваа гишүүнд өгсөн, гарын үсэг цуглуулж байгаа. Одоогоор 23 гишүүн зурсан байна. Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар хоюулаа оролцох хүсэлтэй хэмээн гарын үсэг зурсан байна. Тэр хоёр хүнийг оруулахгүйгээр гэрчээр дуудах ёстой. Түр хороо байгуулаад явбал би энэ ажлаа өгөхөөс өөр аргагүй болно гэж мэдэгдлээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!