Хагас хоногийн урьдчилсан мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.

11-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. 13-ны өдөр Ховд, Увс, Завханы зарим, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн хойд хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр -3...-8 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангийн тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өчигдрөөс 6 градусаар хүйтэрч +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өчигдрөөс 6 градусаар хүйтэрч +1...+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өчигдрөөс 8 градусаар хүйтэрч 0...+2 градус дулаан байна.