Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг өнгөрсөн сард 14 хоногийн турш эрэн хайсан боловч олоогүй юм.
Улмаар ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байсан бол энэ сарын 10-ны өдөр ар гэрийнхэн нь дахин эрэн хайх хүсэлт гаргаснаар ажиллагааг үргэлжлүүлжээ.
Одоогийн байдлаар сураггүй болсон эмэгтэйн талаар ямар нэгэн мэдээлэл олдоогүй байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!