"Тавантолгой түлш" компани нунтаг нүүрсээ Энержи ресурс компаниас үнэ төлбөргүй авдаг

Админ
2019/10/09

Сайжруулсан түлш хэрэглэсэн иргэд угтаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол гарсаар байгаа билээ. Тухайлбал, энэ сарын 4-6 өдрүүдэд 61 айл өрхийн, 122 иргэн угаарт өртөж, тэдгээрийн 56 иргэн хүлээн авах тасгаар эмчлүүлж, 39 иргэн зөвлөгөө авч, 11 иргэн хэвтэн эмчлүүлж, 6 иргэн харамсалтайгаар амиа алдсан гэдгийг албаныхан баталж байна. Гэхдээ сайжруулсан түлшинд байна уу эсвэл иргэдийн галлагааны горимд байна уу гэдгийг сайтар нягтлах ажил хийгдэж байна. Өчигдөр "Тавантолгой түлш" компанийнхан мэдээлэл хийж, сайжруулсан шахмал түлшинд 90 гаруй хувь нь нунтаг нүүрс, үлдсэн хэсэгт нь шохой, барьцалдуулагч цардуул зэрэг ордог гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл Тавантолгой түлш компани сайжруулсан шахмал түлшний нүүрсээ “Эм Си Эс” компанийн охин компани болох Энержи ресурс компаниас үнэ төлбөргүй авдаг аж. Энэ тухай Энержи ресурс компанийн захирал Г.Батцэнгэл өөрийн твиттер хуудастаа бичсэн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна