Гол агуулга:
13 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 176 мянга орчим саналын 52.4 хувийг төсөлд тусгав.
Нийт татварын ачааллыг 2.7 их наяд төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцжээ. Үүнээс иргэдэд 2 их наяд, аж ахуйн нэгжүүдэд 700 тэрбум төгрөг ногдоно.
Сангийн яам, Татварын ерөнхий газраас хамтран “Татварын багц хуулийн шинэчлэл”-ийг сэтгүүлчдэд танилцууллаа. Татварын багц хуулийн шинэчлэлээр нийт 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулна гэв. Үүнд иргэдийн татварын ачааллыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцжээ.

Иргэдэд
Сарын худалдан авалтын НӨАТ-ын буцаалтыг шатлалжуулна: 500 мянга хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь, 500 мянгаас 1 сая хүртэлх хэсгийг 50 хувь, 1 сая төгрөгөөс давсан хэсгийг 20 хувиар буцаан олгоно.
Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 500 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогод ХХОАТ-ыг 100 хувь хөнгөлнө.
Улаанбаатараас орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ.
Аж ахуйн нэгжүүдэд
ААНОАТ-ын шатлал өөрчлөгдөнө: 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувь, 10 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25 хувь ногдуулна.
Хялбаршуулсан горимын босгыг 400 сая төгрөг болгож, улирал тутам татвар төлөх боломж бүрдүүлнэ.
Жижиг, дунд бизнесийн 90 хувийн татварын буцаалт эдлэх босгыг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлнэ.
Өртэй байгууллагын банкны дансны 20 хувийг битүүмжлэхгүй үлдээх, гааль дээр НӨАТ-ыг 2 сар хүртэл хойшлуулах, тайлан залруулах хугацааг 2 жил болгох зохицуулалт тусгажээ.








????
????