СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэрийг барьж, иргэдийг төрийн өмчийн орон сууцанд сонгон шалгаруулалтгүй хамруулна хэмээн хуурч, мөнгө болон хувийн мэдээллийг нь авах тохиолдол гарч байна. “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн төсөл, хөтөлбөрт зөвхөн холбогдох журамд заасан бүртгэл, цахим сонгон шалгаруулалтаар хамрагдана. Ииймд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр төрийн өмчийн орон сууцанд хамруулна гэсэн аливаа саналд итгэхгүй байхыг сануулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан журмын 1.4-т төрийн өмчийн орон сууцны бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулна гэж заасан. Одоогоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-аас албан ёсоор зарласан, бүртгэл нь эхэлсэн түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны төсөл, хөтөлбөр байхгүй болно. Иймд:
- Зуучлагч, хувь хүн, байгууллагад мөнгө шилжүүлэхгүй байх;
- Банкны данс, нууц үг, баталгаажуулах код зэрэг мэдээллээ өгөхгүй байх;
- Мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах;
- Сэжигтэй тохиолдлыг холбогдох байгууллагад мэдэгдэхийг анхааруулж байна. Баталгаатай мэдээллийг www.tosk.gov.mn цахим хуудас болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн албан ёсны Facebook хуудаснаас авна уу
“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!