Швейцарын Лозанн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Содномжамцын Бодьгэрэл 13 давхар орон сууцанд гарсан гал түймрийн үеэр 12 настай охин болон 85 настай өндөр настны амь насыг аварчээ.
Тодруулбал, аравдугаар сарын 2-ны өдөр гарсан гал түймрийн үеэр С.Бодьгэрэл мэргэжлийн гал сөнөөгчдийг ирэхээс өмнө шуурхай арга хэмжээ авч, галын голомтод орон, хоёр хүнийг аварсан байна.
Тэрбээр галын нөхцөл байдлыг зөв үнэлж, гал унтраагуурыг зохистой ашиглан галыг шуурхай унтрааж, аюулын хүрээг тэлэхээс сэргийлэн олон хүнийг болзошгүй эрсдэлээс хамгаалжээ. Түүний эр зориг, авхаалж самбаа, хариуцлагатай үйлдлийг Швейцарын мэргэжлийн байгууллага өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!