Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэх төлөвтэй байна.
Тодруулбал, нийт нутгийн 28 хувьд өвөлжилт их, 34 хувьд дунд, 15 хувьд бага зэрэг хүндрэх бол үлдсэн таван хувьд өвөлжилт хүндрэлгүй байх төлөв гарчээ.
Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэхдээ ган, зуншлагын байдал, 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, цасны зузаан, агаарын температур болон хур тунадасны мэдээллийг харгалзан үзсэн байна.
Аймгуудын хувьд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн ихэнх нутаг, мөн Хөвсгөл, Булган, Сүхбаатар аймгийн зарим хэсэгт өвөлжилт их болон нэн их хүндрэх төлөвтэй байгаа аж.
Иймд өвөлжилт хүндэрч буй болон хүндрэх эрсдэлтэй бүс нутгийн малчид, иргэдэд цаг агаарын богино, дунд, урт хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч, ашиглахыг зөвлөжээ.
Мөн нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэлийг урьдчилан хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатайг анхааруулсан байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!