Эрүүл мэндийн яамны санаачилгаар орон даяар арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүхдийн эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулж байна. Тус үзлэгт цэцэрлэгийн гурван настай хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдыг хамруулж байгаа юм.
Улсын хэмжээнд нийт 284,516 хүүхдийг үзлэгт хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 263,226 хүүхэд хамрагдаад байна. Үзлэгийн эхний долоо хоногт хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн их илэрч байгааг албаныхан мэдээлж байсан. Харин нийт өвчлөлийн үзүүлэлт болон насны бүлэг тус бүрийн мэдээллийг үзлэг дууссаны дараа нэгтгэн танилцуулах боломжтой гэв.
Эрт илрүүлэгт хамрагдалтын хувиар Баянхонгор аймаг 95.3 хувиар тэргүүлж байгаа бол Дорноговь аймаг 93.3, Хэнтий аймаг 92.6, Сэлэнгэ аймаг 91, Дундговь аймаг 90.7 хувийн үзүүлэлттэй байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!