АН-аас 4/11 мэдээллийн цагаар уул уурхайгаас орж ирэх баялгийг ард түмэнд тараах бодитой арга хэмжээ авах бүхий хуулийн төслийг санаачилсан талаараа мэдээлэл өглөө. Нэг үгээр Оюутолгойгоос 3 их наяд төгрөг үнэхээр орж ирэх юм бол тэр мөнгийг ард түмэнд өгч байж үнийн өсөлтийг даван туулах нэг ч гэсэн алхам болно гэж тайлбарлаж байна.
Эрх баригчид өнөөдөр ард түмнээ хагас өлсгөлөн байдал руу түлхсэн. Лууван манжингийн үнэ гэхэд 15-20 хувиар нэмэгдэж байна. Гэтэл УИХ-ын гишүүд нь өндөр орлоготой, ЗГ-ын гишүүд баяжсан болохоор юу ч ойлгохгүй байна, цагдаа нь хэдэн төгрөгийн цалин авч, багш нар нь хэрхэн амьдарч байгааг мэдэхгүй байна гэв.
Энэ үеэр Оюутолгойн мөнгийг ард түмэнд өгөх тухай УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн санаачилсан хуулийн санал асуулгыг хакердаж, бот хаягууд ажиллуулж байна гэж мэдэгдлээ. Тэрээр та нар ухаараач ээ, бодит байдалдтайгаа нүүр тулаач ээ! Иймд сэтгүүлчид та бүхэн үнийн өсөлтөөс яаж гаргах юм бэ? гэдгийг эрх баригчдаас өдөр болгон асууж өгөхийг хүслээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!