Н.Цэрэнбат: Засгийн газар сайжруулсан түлшээр хангах ажлаа зогсоохгүй

Админ
2019/10/09

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол нэмэгдэх болсон. Энэ асуудлаар өнөөдөр Засгийн газар хуралдаж Улаанбаатар хотын өрх бүрт ирэх сарын 1 ны өдөр гэхэд “Угаарын хий мэдрэх” төхөөрөмжийг үнэгүй тараах шийдвэр гаргасан байна. Энэ тухай БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийж, иргэд амиа алдсанд гүнээ харамсаж байна. Иргэдийн зуухны битүүмжлэл, зуухны стандарт муу байгаа нь нөлөөлж байна. Засгийн газар сайжруулсан түлшээр хангах ажлаа зогсоохгүй. Ирэх сарын 1 ны өдөр гэхэд Улаанбаатар өрхүүдэд үнэ төлбөргүй “Угаарын хий мэдрэгч” төхөөрөмж суурилуулах шийдвэр гаргасан гэсэн юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна