Угаарын хийнд хордсон ЕСӨН ТОМ ХҮН, ГУРВАН ХҮҮХЭД ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Админ
2019/10/10

 

Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон Нийслэлийн Онцгой байдлын газраас  /НОБГ/ өнөөдөр /2019.10.10/ мэдээлэл хийлээ.  Тодруулбал, иргэдэд шахмал түлштэй холбоотой мэдээллийг  ил, тод нээлттэй хүргэхийн тулд албаны хүмүүс өдөр бүрийн  өглөөний 10.00 цаг, өдрийн 16.00 цагаас мэдээлэл өгөхөөр болжээ.

 

Энэ үеэр НОБГ-ын  гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн  дарга, хурандаа Г.Нэргүй “Өчигдөр өглөөний 06.00 цагаас өнөөдөр  өглөөний 06.00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд угаарын хийн дуудлага 17 өрхийн 34 иргэнээс ирсэн. Үүнээс 18 нь том хүн, бусад нь хүүхэд. Хүнд хордлогод орж амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт есөн том хүн, гурван хүүхэд эмчлүүлж байна.

 

Ойрын өдрүүдэд эрс хүйтрэх гэж байна. Гэр хорооллын өрхүүдийн дийлэнх нь ханан пийшинтэй, олон жил хэрэглэснээс зуух хуучирч хагарал үүссэн битүүмжлэл муутай байгаа тул иргэд зуухныхаа битүүмжлэлийг сайн хийх хэрэгтэй” гэлээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна