Н.Алтанхуяг: МАНАН бүлэглэлийг Ц.Элбэгдорж, М.Энхболд нар толгойлж, Монголын төрийг самарсан

Админ
2019/10/10

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдэд хандан Монголын төрд үүсээд байгаа МАНАН бүлэглэлд ямар хүмүүс  багтдаг талаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд сонгууль болохоос хоёр сарын өмнө МАНАН бүлэглэлийн тухай зарлаж, 2016 сонгуулиар хуйвалдааны төрийг зохион байгуулах гэж байна хэмээн мэдэгдэж байсан гээд МАНАН бүлэглэлийн толгойлогч нь Ц.Элбэгдорж, М.Энхболд нар гэлээ. 

 

Энэ талаараа Н.Алтанхуяг "МАНАН-гийн цаана Ц.Элбэгдорж байдаг. Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбож, өөрийн үгэнд ордог, “бөлтөгддөг” хүмүүсээр Монголын төрийг самарч эхэлсэн. Хүчний байгууллагуудад өөрийн хүмүүсийг байршуулсан. Хоёр дахь хүн нь М.Энхболд. Энэ хоёр гол толгойлогч нь. Би ойр хавийн хамаг хүмүүсээ шорон гяндангаар явуулсан хүний хувьд Монголын ард түмний төлөө хэлэхээс аргагүй байна. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр найман жил ажилласан Д.Зоригт бол МАНАН-гийн ажлыг хэрэгжүүлэгч нь. С.Зоригийн хэрэгт нууц шүүх хуралдааныг даргалсан. Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав байна. Д.Дорлигжавын дараа Ерөнхий прокуророор мөн өөрийн хүнийг тавьсан.

 

Н.Ганболдыг Ц.Элбэгдорж АТГ-ын даргаар тавьсан. Энэ хүн М.Энхболдыг хотын дарга байхад нь хотын цагдаагийн даргаар ажиллаж байсан. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад Тагнуулын ерөнхий газрын дарга байсан. Б.Хурцыг АТГ-ын орлогч даргаар тавьсан. Дараа нь Тагнуулын ерөнхий газрын дарга болгосон. Ингэж хууль хүчний бүх байгууллага МАНАН-д үйлчилсэн” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна