Ж.Мөнхбат: 800 орчим сая төгрөгийнхөө асуудлыг би дараа тайлбарлана

Админ
2019/10/18

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд гэсэн гурван гишүүний хөрөнгө, орлого огцом нэмэгдсэн “Бид уучлахгүй” ТББ-аас мэдэгдэж улмаар УИХ дахь Ёс зүйн дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцэхийг шаардсан билээ. Энэ шаардлагын дагуу Ёс зүйн дэд хороо хуралдсан ч гишүүд эзгүй гэсэн шалтгаанаар хойшилсон. Мөн Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  гишүүн Ж.Мөнхбатыг хөрөнгө, орлого нь яагаад нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй хэмээн мэдээлсэн билээ. 


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд 2016 онд өөрийн орлого 201.872 сая төгрөг, гэр бүлийн орлого 30 сая төгрөг байсан бол 2017 онд өөрийн орлого 183.309 сая төгрөг, гэр бүлийн орлого 30 сая төгрөг,  2018 онд өөрийн орлого нэг тэрбум 530 сая төгрөг, үл хөдлөх хөрөнгө нь 2.2 тэрбум төгрөг болж өссөн гэх.

 
Тэгвэл Ж.Мөнхбат орлого нь 3-5 дахин нэмэгдсэн талаараа “ТББ-аас энэ асуудлаар Ёс зүйн дэд хороонд өргөдөл ирсэн юм билээ. Хууль зөрчсөн, хууль бусаар баяжсан юм байхгүй. Удахгүй Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцэх байх. Тэр үеэр нь би нээлттэй мэдээлэл өгнө. 800 орчим сая төгрөгийн асуудал яригдаад байгаа юм. Хурал болохоос өмнө өөрийгөө өмөөрч байгаа юм шиг харагдмааргүй байна. Яаж олсон талаараа хурал дээр нь тайлбарлана” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна