С.Хишигдалай: Зүгээр л дотор уйлж байгаа хүүхдүүдийг эсэн мэнд аврах юмсан гэж бодогдсон

Админ
2019/11/07

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Хишигдалай шатаж байсан гэрээс хүүхдүүдийг гаргаж, галын аюулаас аварчээ. Түүний талаар цахимд  "УУЛЗААД ЯРИЛЦАХАД ТҮҮНЭЭС ЗАЛУУ ХҮНИЙ НЯЦАШГҮЙ ЗАН ЧАНАР МЭДРЭГДЭЖ БАЙЛАА...


Би зүгээр жирийн л нэгэн Монгол улсын иргэн... Хүн яг бодит зүйл нүүрэн дээр нүдэн дээр тулгахаар хараагүй мэт сонсоогүй мэт өнгөрч чаддаггүй юм байна лээ.

 

Тэрбээр эхнэр 5 охинтой, СХД-т оршин суудаг иргэн, хааяа нэг халтуур хийж таксинд явдаг ухаантай гэнэ. Өчигдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 6-д үүрээр 04 цагийн орчимд Чд- ийн 32-ын тойргоос нэг иргэнийг суулгаад чингэлтэйн эцэст гэр хороолол гудамж дунд буулгах гээд мөнгө төгрөгөө хариулаад зогсож байтал туслаарай гээд л нэг биш нилээн хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон юм.

 

Миний таксинд үйлчлүүлж байсан хүн хүүеээ тэнд айл шатаж байна тооноор нь гал дүрэлзэж байна гэсэн. Тэгээд бид 2 шууд очоод гэрийн хаалгыг таттал цоожтой байсан, хаалгыг эвдэн ороход 6,7 насны 2 хүү шалдан уйлчихсан хөө тортог болчихсон орилолдоод орон дээрээ зогсож байсан. Ээж нь ажилдаа явахдаа 4 хүүхдүүдээ цоожлоод үлдээсэн гэх.

 

Зүгээр л энэ дотор уйлж байгаа хүүхдүүдийг эсэн мэнд аврах юмсан гэсэн зүйл л бодогдсон. Галаас гаргаж ирээд эрүүл саруул байгааг нь хараад үнэхээр өөрөөрөө бахархсан гэж мишээн зөндөө зүйлийг ярилцлаа...." гэжээ. 

 

Мөн түүнд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс талархал илэрхийлжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна