Иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүсэн эсэхийг шалгаж байна

Админ
2019/11/07

Иргэн Ц.Пүрэвдорж өчигдөр сэтгүүлчдэд хандан, Монголын цагдаа энгийн иргэнд бүртгэлгүй хэргийг хэрхэн тулгаж, эрүүдэн, гэр бүлээр нь дарамталж, айлган сүрдүүлж байгаа талаар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр " "Чамд залилангаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж хэлсэн хэрнээ надтай хэргээ огт танилцуулахгүй байгаа нь хэрэг үүсгээгүй гэсэн үг. Иймээс үүсгээгүй хэргээ үүсгэсэн мэтээр дарамталж, ялын тогтоолтой ялтан шиг харьцаж байна. 

 

Ингэхдээ өмнөө сөхрүүлж суулгачихаад хүчээр хэрэг тулгах гэж оролдсон. Би иргэн Д-тэй хоёр сая төгрөгийн санхүүгийн маргаантай байгаа. Тэр хүн танилын хүрээгээ ашиглан намайг залилангийн гэмт хэрэгтэн болгох гэж оролдож байна хэмээн хардаж байна.

 

Өөрөөр хэлбэл, хошууч Б гэх эрхэм намайг дарамталсаар байгаад зургаан сая төгрөгийн өртэй гэдэг бичиг дээр хүчээр гарын үсэг зуруулсан" хэмээн мэдэгдсэн. 

 

Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад иргэн Ц.Пүрэвдорж нь нэгэн иргэнээс 6 сая төгрөг зээлээд өгөөгүйн улмаас Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дугаар тоот шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байгаа аж. 

 

Тэрбээр дээрх хэргээс гадна дахин нэгэн иргэнтэй хэлцэл хийж 2 сая 500 мянган төгрөгний маргаантай асуудалтай байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэнэ. Мөн тухайн асуудалд холбогдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын алба хаагч "Б"-г иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүcэн эсэхийг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын алба шалгалтын ажиллагааг хийж байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна