Шууд: Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдлаа

Админ
2019/11/14

Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжих эсэх санал хураалтад УИХ-ын гишүүд гар өргөн оролцлоо. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн гишүүдийн нэрсийг УИХ-ын дарга Г.Занданшатар дуудсанаар санал хураалтад оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.  Монгол улсын 7 дахь парламент 3 жилийн хугацаанд ярилцаж, 5 сарын хугацаанд хэлэлцэж баталаж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжих хугацааг 2020 оны тавдугаар сарын 15-н хэмээн хуулийн төсөлд тусгажээ.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна