Ц.Элбэгдорж: Надад Монгол төр, хуулийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй

Админ
2019/11/17

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Нийслэлийн прокурорын газраас Прокурорын Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдсан.  Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй дөрвөн хэрэгтэй холбоотойгоор дуудсан гэх. 

 

Гэвч Ерөнхийлөгч асан маань энэ өдрүүдэд эх орондоо байхгүй байгаа юм. Тэрбээр 14 хоногийн өмнө хилийн дээс давсан. Тиймдээ ч хуулийн байгууллагаас дуудсан хугацаанд ирэхгүй бол хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авна гэдгээ прокурор мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл. Тэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлах юм.

 

Манай сайт өчигдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хаана юу хийж яваа талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. 

 

Тэрбээр " Би хэд хэдэн олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу уулзалт болон хурал зөвлөгөөнд  оролцоод явж байна. Энэ хооронд Хуулийн байгууллагаас надаас асууж тодруулах зүйл гарсан юм шиг байна.

 

Зарим нь намайг оргоод зугтаасан мэт сэтгэгдэл төрүүлэхийг оролдох боллоо. Би зугтааж хаачих билээ. Төрийн хамгаалалт нь дагаад явж байна.

 
Хуулийн байгууллагад оролцож байгаа хурал, зөвлөгөөнийхөө хөтөлбөр болоод мэдээллийг өгсөн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг.

 

Монгол улсын хууль бол миний хувьд дээд хүч юм.  Зарим хүн кино зохиолдоо амилуулах гээд байгаа шиг надад монгол хуулийн эсрэг,  төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй.

 
Ойрын хоногуудад заавал оролцох шаардлагатай хурал зөвлөгөөнүүддээ оролцчихоод хурдан очно" хэмээн мэдэгдлээ. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна