“Чингис хаан” одонгийн эзэн хэн бэ

Админ
2019/11/18

Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн жил “Чингис хаан” одонг олгоогүй, өнжсөн. Харин энэ жил олгохоор болжээ. Одоогоор хэнд олгох нь тодорхойгүй байгаа ч өнөөдөр тодорно гэдгийг ЕТГ-аас мэдээлж байна. Уг шагналыг 2005 оноос “Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008 онд мөн алгасч байсан билээ.

 

“Чингисийн одон” хүртэж байсан эрхмүүд:

  1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  3. 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  4. 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
  6. 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
  8. 2014 онд Академич Хавтгайн Намсрай
  9. 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
  11. 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр нар тус тус хүртэж байсан.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна