ШУУРХАЙ МЭДЭЭ: "The Hu" хамтлагт "Чингис хаан" одон хүртээхээр боллоо

Админ
2019/11/18

Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

 

Өнгөрсөн жил “Чингис хаан” одонг олгоогүй, өнжсөн. Харин энэ жил олгохоор болжээ.  Энэ жилийн "Чингис хаан" одонг The Hu хамтлагт олгохоор болсон талаар дөнгөж сая Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд олон нийтэд албан ёсоор зарлалаа.

 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Энэ жилийн "Чингис хаан" одонг "The Hu" хамтлагт хүртээхээр боллоо" хэмээн тодотголоо.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна