З.Энхболд: Үндсэн хуулийн зарим нэмэлт, өөрчлөлт, Нийгмийн даатгалын шимтгэл дээр хориг тавих асуудлыг судалж байна

Админ
2019/11/18


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд хэсэгчлэн хориг тавих асуудлыг судалж байгаа талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээ. 


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын энэ сарын 13-ны нэгдсэн чуулганаар баталсан бөгөөд өнөөдөр 16.00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулгад эхийг нь өргөн барина. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж болохоор заасан. Уг заалтад хориг тавих асуудлыг судалж байгаа аж. Түүнчлэн Ерөнхийлөгч ирэх оны төсвийн зарим заалтад хориг тавих болжээ.

 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, “Одоо 23 хувьтай байгаа Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд 25 хувь болгохоор төсөвт тусгасан. Үүнд хориг тавих болсон” хэмээсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна