“Их дуулга”-аас Г.Одбаяр хүрэл медаль хүртлээ

Админ
2019/11/24

Япон Осака хотноо хоёр өдрийн турш үргэлжилсэн жүдо бөхийн “Осака-2019-Их дуулга” тэмцээнд эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр хүрэл медаль хүртлээ. 


Түүний жинд Япон улсын тамирчин Эбинума Масаши, Хашимото Сойчи нар алт, мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг Тажикстан жүдоч Махмадбеков Сомон, Г.Одбаярын хамт хүртжээ. Тус тэмцээнд 87 орны 280 эрэгтэй, 206 эмэгтэй бөх хүчээ сорихоор ирсэн бөгөөд Монгол Улсаас 14 тамирчин оролцохоор очсон байна.


Их дуулгын эхний өдөр Монголын 6 бөх барилдаж, хэдэн сар завсарлаад байсан эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Момо Тамаокид ялагдсан. Улмаар дагах барилдаанд Польшийн бөх Арлета Подолакийг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөх Харүко Фүнакүбог ялснаар Д.Сумьяа Осакагийн “Их дуулга”-аас Монголын багийн анхны медалийг хүртсэн юм.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна