LIVE: Н.Номтойбаяр:  Намайг үндэслэлгүй гүтгэж байна

Админ
2019/12/12

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд зээл өгсөн болон Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт намайг холбогдуулан гүтгэх боллоо. Энэ хоёр асуудалд тайлбар өгнө гэв.  

 

Тэрбээр "Намайг ХНХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангин удирдлагуудтай бүлэглэн 8 иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж байгаа. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарт зээл олгуулсан мэтээр гүтгэж байна. Бүр сүүлдээ намайг өөрөө зээл авсан гэж байна. 

 

Өнөөдөр АТГ яаж ажиллаад байна вэ. Гэвч ажиллаж байгаа байдал нь туйлын харамсалтай байна. Сүүлдээ кино зохиол шиг юм бичээд байна. Хуулийн сургуулийг нь төгссөн мэргэжлийн хүмүүс ийм юм бичээд байгаа нь харамсалтай байна. Би энэ асуудлаар АТГ-т тайлбар өгөхөөр сүүлийн дөрвөн хоног хүлээж байна. Гэвч намайг хүлээж авч уулзахгүй байна.

 

Мөн үүн дээр үндэслээд миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байна гэж дуулсан. АТГ-ын дарга З.Дашдаваа энэ мэдээллийг харж үзэж байгаа бол намайг хүлээн авч уулзаарай.  

 

Хоёрдугаарт, Г.Батхүү агсны хэрэгт намайг ялаглагдагчаар татсан зүйл огт байхгүй. Дахин хэлье энэ хэрэгт намайг хамаатуулж шалгасан зүйл байхгүй. Харин гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. хаана таарсан юм, юу ярьсан бэ гэдгийг бүгдийг нь ярьсан. Хэрэг явдал гарах үеэр би өөр нэгэн УИХ-ын гишүүний өрөөнд байсан. Намайг гүтгэж байна.

 

Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт би болоод өөр ямар нэгэн хүн шалгагдаж байгаа зүйл байхгүй. Хуулийн байгууллагаас тодруулсан" гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна