Танилц: Олон улсын Найрамдал төвийн Харшийн сүлд модны наадмын хөтөлбөр

Админ
2019/12/20

Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг Харшийн сүлд модны наадам  хүүхэд багачуудын дуу хуур, инээд баясал, баяр хөөр дагуулан эхэллээ.

 

 

“Ам Цагаан Хулгана аз жаргалын эрэлд морьдсон нь” Харшийн сүлд модны наадамд оролцож буй хүүхдүүд Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос иржээ. Тэд Үндэсний болон олон улсын уралдаан тэмцээнд бусдыгаа манлайлан оролцсон урлагийн авьяастнууд  юм.

 

 

Өнөөдөр эхэлсэн уг наадам энэ сарын 25-ныг дуустал бүтэн долоо хоногийн турш хүүхэд багачуудтайгаа он цагийн эрхээр эргэж буй хуучин оноо үдэж, ололт амжилтаар дүүрэн шинэ оноо угтаж байна.

 

 

Хотын утаанаас хол  цэвэр агаарт үлгэрийн мэт орчинд өртөөчилсөн тоглоом, олон төрлийн хөтөлбөр үйлажиллагаанд оролцон дуу хуур, бүжиг наадам, амтат баярын зоог, үлгэрийн баатрууд амилсан харшийн тоглолт, өвлийн өвгөний бэлэг зэрэг олон олон гэнэтийн бэлгүүд хүлээж байгаа аж.

 

 

 Тодорхой мэдээлэл авахыг хүсвэл: 70496008, 70496010 дугааруудаас лавлаарай.

 

  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна