Танилц: Харанга хамтлагийн ТӨРИЙН СОЁРХОЛ хүртсэн таван дуу

Админ
2019/12/30

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой өчигдөр тохиосонтой холбоотой Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн шагнал гардуулсан билээ.

 

Энэ дунд Төрийн соёрхлыг Баянмонгол чуулга болоод Харанга хамтлагт гардуулсан юм.

 

Харанга хамтлагийн таван уран бүтээлийг онцлон Төрийн соёрхол хүртээснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан мэдээнд дурджээ.

 

Тодруулбал Монгол Улсад орчин үеийн хөгжмийн рок урсгалын үндсийг тавин, түгээн дэлгэрүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон:

 

  1. Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул”,
  2. Ц.Энхманлайн үг, ая “Амьдрал”,
  3. Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”,
  4. Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ”,
  5. Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш” дуу зохиож Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн гишүүн Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн байна.

 

ТОЛИН ХУЛ

 

ЭНЭ БОЛ ДУРЛАЛ БИШ

 

ҮГҮЙЛЭН САНАНА

 

АМЬДРАЛ

 

ЗӨВХӨН МОНГОЛДОО

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна