Хуульзүйн яамныхан 51 сая төгрөгөөр тохижуулсан өрөө, 626 сая төгрөгийн тавилгаа "нуусаар" байна 

Админ
2020/01/21


ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүн 51,6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгөөр тавилга авсан баримт манай сайт дэлгэсэн. Тодруулбал “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн шилэн дансанд хяналт тавьж, төрийн байгууллагуудын орлого зарлагад хяналт тавьж буй. Гэтэл Хуульзүй дотоод хэргийн яамныхан их хэмжээний мөнгөөр өрөөгөө тохижуулж, тавилга эд хогшил авсан баримт илэрсэн. ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүн 51,6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгөөр тавилга авсан байсан юм.

 

 “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн тус яам дээр очиж, Төрийн нарийн бичгийн даргын 51 сая төгрөгөөр тохижуулсан өрөө болон 626 сая төгрөгөөр тавилгыг үзэх хүсэлт удаа дараа тавьсан ч яамны зүгээс татгалзсаар байна. Уг нь ХЗДХ яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга н_Жанчив  хэвлэлийнхнийг орж танилцахыг зөвшөөрсөн ч хэсэг хугацааны дараа  хамгаалалтын албаны даргаараа дамжуулан "Боломжгүй" гэх хариултыг өгсөн юм. 

 

Хуульзүйн яамныхан 51 сая төгрөгөөр тохижуулсан өрөө, 626 сая төгрөгийн тавилгаа  чухам яагаад нуугаад байгаа талаар тус хөдөлгөөнийхөн шаардлагаа тавьж, Хуульзүйн яамныханд хуулийг нь сануулсаар байна. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна